Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ

Сургуулийнхаа 900 сурагчид маск оёж өгсөн багшийг Л.Энх-Амгалан сайд УРАМШУУЛНА

“Дархан-Уул аймгийн 1 дүгээр  сургуулийн хөдөлмөрийн багш н.Долгорсүрэн бүх сурагчиддаа буюу 900 маскийг өөрөөсөө материал гарган оёсон байна. Анги ангиар нь ялгаад тавьчихсан байгаа энэ мэдээг Твийтрт жиргэсэн байгааг олж уншлаа” хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн сошиал хуудаснаа бичсэн байна.

Тэрбээр “Ийм л зөв сайхан сэтгэлтэй хүмүүс манай  боловсролын байгууллагад олон ажиллаж байна. Сэтгэл, зүтгэлтэй багшийн төлөөлөл н.Долгорсүрэн танд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит анхны шагналаа олгож, урамшуулахаар болсныг уламжилж байна. Хуртай өдөр гоё мэдээ уншсандаа баяртай байна.

Цар тахлын эсрэг хамтдаа зогсож, шинжилгээ сөрөг, сэтгэл нь эерэг нийгмийн төлөө манай салбарынхан энэ жишээ мэт манлайлах учиртай”  гэжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!