Мэдээ

Сургууль орчимд байрлах хүнсний дэлгүүр,түцэнд урьдчилан сэргийлэх шалгалт хийгдлээ

МХЕГ-ын дэд даргын баталсан 01/240 тоот “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу тус дүүргийн 3,4,7,8,11,16, дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургуулийн орчимд байрлан үйл ажиллагаа хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 13 аан, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил: жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүн болох элсэн чихэр, гурил, будаа/ гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь шошго тавиагүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.

1 аж ахуйн нэгж байгууллагад ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авч, 1 иргэнд ЗТХ-ийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэхь заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

Сургуулийн ойр орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах 11 ТҮЦ-т НМХГ-аас гаргасан “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох” стекерийг нааж ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна.

                                         Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!