Амьдрал Мэдээ

Сэлэнгэ аймгаас хүнсний аюулгүй байдалтай холбоотой 10 зөрчлил илэрчээ

Сэлэнгэ аймгийн МХГ-аас Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд болж байгаа аж. Хяналт, шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоол хүнсээр дамжих хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгч байна.

Шалгалтад 6 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Шалгалтын явцад хүнсний аюулгүй байдалтай холбоотой 10 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 4 зөрчлийг арилгуулан, хаяг шошгын зөрчилтэй гурван нэр төрлийн 67 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийсэн байна. Мөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын горимыг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Энэхүү хяналт шалгалтын ажил  үргэлжилж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!