Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон хүмүүсийг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, долоон хүн голын усанд осолдсон.

Тодруулбал, Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ.Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харин

  • Т /62 настай, эрэгтэй/,
  • Ц /50 настай, эрэгтэй/,
  • Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
  • У /38 настай, эмэгтэй/,
  • У /32 настай, эмэгтэй/,
  • Б /8 настай, эмэгтэй/,
  • А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд гурван хүний цогцсыг гаргажээ. Осол болсон газар цас орж бага зэрэг шуурсан учраас эрлийн ажилд саад учирч буй аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!