Uncategorized Амжилт Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

СЭТГЭЛ ШИНГЭСЭН САЙН ХҮНС БҮТЭЭНЭ

1000 эмэгтэйг ажлын байраар хангах төслийн хүрээнд “Mongol Made” нэгдэлээ амжилттай бойжуулсан Шарк Б.Пунсалмаа хүнсний үйлдвэрлэлд хөл тавьж буйгаа зарласан.
“Mongol Made” нэгдэл “Mongol Made Gourmet” охин компаниа үүсгэн байгуулж, хүнс үйлдвэрлэлийн салбарт орж байгааг ийнхүү дуулгасан юм.
Тэрбээр “Гурмэ буюу сэтгэл шингэсэн сайн хүнс агуулга дор нүүдэлчин соёл, ахуй, байгаль цаг уурын онцлог шингээсэн үндэсний органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулна. Тал дүүрэн бэлчсэн таван хошуу малтай атлаа малчны хотонд бүрсэн элгэн тараг ямар амттай байдгийг мартатлаа бид нөөшилсөн, хугацаа уртасгагч бодистой ээддэггүй, мууддаггүй хүнс хэрэглэж байна. Хэдэн сар далай гатлан ирж буй усаар ундалдаг дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орноос дэргэдээ байгаа малчны хотноос шинэ сүү уух боломжоороо Монгол ондоо. Эрүүл мэндээ боддог, органик ойлгодог, сайн хүнсэнд гар татдаггүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг үндсэн 4 үзүүлэлтээр бид харилцагчаа сегментлэх болно” хэмээсэн.
Өнөө цагийн хамгийн сайн менежрээр тодоор тамгалагдаж, орсон салбар бүртээ хийсэн бүтээснээрээ гайхагддаг энэхүү хүчирхэг эмэгтэй нефтийн салбарын үзэсгэлэнтэй бөгөөд хүчтэй тоглогч. Хэр баргийн эр хүний ч тоглолт хийхэд хэцүү хүндхэн салбарт ул мөрөө тод үлдээж яваа тэрбээр бүх нефтийн компани бензин тосоо гаргахгүй, бодлогын хэмжээнд хатуурхаж байхад хүртэл монголчууддаа 20 мянган төгрөгт ч болтугай шатахууныг нь таслахгүй олгохыг хичээж явсан өгөөмөр сэтгэлтэн. Олон ч өрх гэр бүл, залуу бизнесмэнүүдэд сайхан сэтгэлээ өгч, тусалж, дэмжиж ирсэн инкубатор маань бас шаггүй улстөрч. Улс төрд ороод удаагүй ч АН-ын эмэгтэйчүүд дундаа манлайллын хэмжээнд хүрсэн Б.Пунсалмаа 2020 оны сонгуулиар хамгийн их хөрөнгөтэй нэр дэвшигчээр тодорч байсан юм.
• Өөрийн орлого: 85 тэрбум төгрөг
• Гэр бүлийн нийт орлого: 83.9 тэрбум төгрөг
• Орон сууц: 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 2, нийтийн орон сууц 4, үйлчилгээний зориулалттай обьект 1, авто зогсоол 4
• Машин: 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover- 1, Porsche Boxter- 1
• Эзэмшил газар: 40 саяын үнэ бүхий 400м2-1, 700м2-1
• Хадгаламж: 258 сая төгрөг
• Авлага: 100 сая төгрөг
• Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Их Монгол Товер ХХК 50 хувь, Эм Пи ХХК 100 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Их Монгол Товер ХХК 50 хувь, Инвестос ББСБ ХХК 85 хувь, Монгол Ойл групп ХХК 50 хувь, Рандонехорс ХХК 50 хувь, Сиркл Чейн ХХК 10 хувь, Смарт Ворк ХХК 20 хувь, Монгол Артист Пикчерс ХХК 50 хувь, Нью-Истан ХХК 50 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Монгол Ойл Групп ХХК 50 хувь, Тайшрийн Хүдэр ХХК 66 хувь эзэмшдэг.

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!