Амьдрал Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

С.Амарсайханы дүү О.Энэрэл хуримаа гэр бүлийнхээ байгуулсан “Зайсан Хилл”-д ёслолоо

Шадар сайд С.Амарсайханы ах С.Отгонбаярын охин О.Энэрэл нөхөртэйгээ олон жил ханилсны дараа гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан “Зайсан Хилл” цогцолбортоо хуримаа даруухан ёслоод өнгөрчээ. Өдгөө хүүхдүүдийн аав, ээж болсон О.Энэрэл нөхөртэйгээ хуримаа жилийн ойн дээрээ ийнхүү ёсолсон байна.
Хувцас загварын худалдаа, хувь хүний имиж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг InnovStyle компанийг үүсгэн байгуулсан О.Энэрэл хувцас загварын ертөнцөд боломжийн үнэ, гоёмсог дизайнаараа цахиур хагалж буй Charles & Keith брэндийг албан ёсоор Монголд оруулж ирсэн. Лондон хотод их сургуулиа маркетингаар дүүргэсэн тэрээр өмнө Karen Millen компанид стилистээр, Оюуны Ундраа группд бизнес, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Мөн “Миний хувийн стилист” номын зохиогч билээ.
Өдгөө “Оюуны Ундраа”-гийн босс, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр нам гүм амьдарч, хүү охин нь олны анхааралд орж ирсэн. Хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгчийн хүргэн болсон бол охин О.Энэрэл нь Шангриллад хувцасны дэлгүүр нээж, стилистээр ажилласаар байна. О.Энэрэл дуучин Т.Ариунаагийн стилистээр хэсэг ажилласан. Аав нь экс гишүүн, Онцгой байдлын сайд асан, Монголын толгой баячуудын нэг, авга ах нь Хотын даргаас Шадар сайд болж, харин төрсөн ганц ах нь ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн, гэр бүлээрээ Зайсанг “эзэгнэсэн” болохоор О.Энэрэл “ар тал” сайтай нэгэн билээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!