Шадар сайд С.Амарсайхан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримт ил боллоо.
БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Монголын толгой баян болох С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “энэ мэдээлэл үнэн. Яагаад Шадар сайдын хүүхэд хөнгөлөлттэй зээлээр сурч болохгүй гэж” хэмээн хэлсэн тухай мэдээлэл ч цацагдаад байна.