Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх байсан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилжээ.

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо.

Эх сурвалж: УДШ

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!