Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Одонтуяа: Би вакцины асуудалд ямар ч байдлаар нөлөөлөх боломжгүй

УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улстөржүүлсэн хэмээн Ерөнхий сайд мэдээлсэн.

Үүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хариу мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулах үеэрээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Би вакцины асуудалд ямар ч байдлаар нөлөөлөх боломжгүй бөгөөд энэ бол цэвэр Засгийн газрын ажил гэдгийг хэлье.

Миний хувьд, УИХ-ын чуулганаар төсөв батлах үеэс л вакцины мөнгийг төсөвт суулгах нь илүү найдвартай гэдгийг маш олон удаа хэлж байсан. Мөн иргэдэд вакциныг сонголттой хийх боломжийг олгох тал дээр шүүмжлэлтэй хандаж ирсэн.

Өнөөдөр Засгийн газар 100 дахь хоногоо 45 мянга гаруй хүн өвчилсөн, 170 хүн амиа алдсан үед угтаж байна гэж хэлж шүүмжилсний минь төлөө үндэслэлгүй, нотолгоогүй зүйлээр гүтгэж байна.

Үүнийг би хуулийн байгууллагад хандаж, шалгуулна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа вакциныг яаж тасалдуулсан гэдгийг би тогтоолгох болно.

Бид сөрөг хүчний хувьд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, хянах эрх, үүрэгтэйгээр парламентад үйл ажиллагаагаа явуулдаг.

Зөвхөн сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, шүүмжилсний минь төлөө ингэж хандаж болохгүй.УИХ-ын чуулганы үеэр нас баралт нэмэгдэж байгааг сануулж, Ерөнхий сайдыг тайлангаа тавих асуудлыг ярьж байсан минь үнэн. Гэхдээ вакциныг гацаах сэтгэл ямар ч монгол хүнд байхгүй. 

Засгийн газрынхаа буруутай үйл ажиллагааг ингэж хувь хүн рүү чихэж байгаад туйлын харамсаж байна. Өнөөдөр вакцинжуулалтыг гацаагаагүй, аль болох хурдан оруулж ирсэн бол 45 мянган хүн халдвар авахгүй байсан.

Өөрсдөө буруу мэдэгдэл хийж, өөрсдийнх нь үйл ажиллагаа коронавирусийн эсрэг вакциныг гацаасан гэдгийг би нотлох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэв.

ВИДЕО:

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!