Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Таван Богд Групп цар тахлаар өвдсөн иргэдийн эмчилгээнд зориулж зөөврийн 60 орыг дагалдах хэрэгслийн хамт хандивлалаа

Өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахлаар манай улсад 31 мянга гаруй хүн өвдөж, 80 гаруй иргэнээ зуурдаар алдаад байна. Харамсалтай нь, нас барсан иргэдийн 20 хүртэлх хувь нь эмнэлгийн байр болон хэвтэн эмчлүүлэх орны хүртээмж муу байгаагаас гэрээр эмчлэгдэж байсан тухай ЭМЯ-аас мэдэгдсэн билээ. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Таван Богд Группийн хамт олон Улсын Онцгой Комиссын шуурхай штаб, Хан-уул дүүргийн Онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, ор хөнжлийн хэрэглэлийн хамт өчигдөр хүлээлгэн өглөө.

Таван Богд Группийн салбар компаниуд ч цар тахлын аюулын дохио хангинаж эхэлсэн тэр цагаас голомтод ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Энэ хүнд үед ч өөрсдийн боломжоороо дэмжиж туслахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Таван Богд Групп нийт ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрыг тогтвортой хадгалахын хамт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж ирсэн. Түүнчлэн нийт ажилтны 80 гаруй хувь нь вакциндаа хамрагдаад байна.

Уншигч та ч бас өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж вакциндаа хамрагдаарай. Бид бүгд дор бүрнээ илүү хариуцлагатай байж, гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж чадвал аюулт өвчин намжиж, салбар бүрийн эдийн засаг цэцэглэн хөгжих цаг мөдхөн гэдэгт итгэлтэй байна.

Хамтдаа сэргийлж, хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя

ТАВАН БОГД ГРУПП

Санал болгох

П.Энхмөнх: Аавын минь эмээл, хазаарыг олсон хүнд 2 өрөө байр өгье

uuganaa90

Зохиолын дууны салбарт цахилж л явна

uuganaa90

Хөдөлмөрийн баатар, буудлагын О.Гүндэгмаа 46 настай

uuganaa90

Асашёорюү Д.Дагвадоржийн анхны гэргий Г.Тамир нам жимхэн амьдарч байна

uuganaa90

“ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАРЫН ЭЗЭМШЛИЙН ХИЙМЭЛ НУУРТ 16 НАСТАЙ ХҮҮ ЭНДСЭН ҮҮ⁉️

uuganaa90

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!