Таван буудлаас долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 00:00 цаг хүртэл бүрэн хаана гэж ТЦА-аас мэдээллээ.
Энэ хугацаанд СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 18-р хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтыг хийх юм.
Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэлх гурван цэгт зам сэтэлгээ хийх тул хөдөлгөөнд оролцогчдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа зэрэг зургаан дэд төвийг байгуулах юм. Ингэснээр гэр хорооллыг дахин төлөвлөж, ус хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлж байна.
Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба Азийн хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар хотын захиргаа хамтран санхүүжүүлж байгаа юм.