Амьдрал Онцлох мэдээ Шар мэдээ

“Таван нүдэн”-ийн танил босс

Одоогоос дөрвөн жилийн өмнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, Х.Баттулгын баруун гар гэгддэг байсан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан билээ. Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байв.  Б.Батзаяа нарыг баривчлагдсан дуулиан дэгдэх үеэр Х.Баттулга хүртэл хэвлэлийн мэдээлэл хийж байсныг бодоход тэрбээр нэлээн том ар талтай байсан нь тодорхой. Тэгвэл хоёр жилийн өмнөөс Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж зах зээлд нийлүүлэхээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн монгол брэндийг бүтээхээр хичээн ажиллаж буй “ТАВАН НҮДЭН” брэнд монголчуудыг дайлаар мордож эхлэв. Мэдээж монголчуудын хошуурсан энэ брэндийн үүсгэн байгуулагч нь хэн бол гэдэг асуулт гарч ирсэн. Гэтэл цагтаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн баруун гар явсан , бидний эчнээ танил Б.Батзаяа болж таарсан. Өмнө нь харж байгаагүй ч танил дотно санагдах, монгол гэсэн мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлэм “Ав”, “Өв”, “Анд” зэрэг хутганы загварууд монгол эрчүүдийн харааг жинхэнэ утгаар нь булааж буй.  Монголд оёж, хатгасан, хадаж эвлүүлсэн зүйлийг л монгол брэнд гэх нийтлэг ташаа ойлголтыг эвдэж, Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын зах зээлд танигдсан, хүндлэл хүлээсэн брэнд бүтээхээр Б.Батзаяа ханцуй шамлан зүтгэж буй гэнэ лээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!