Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй

Улсын хэмжээнд жил бүрийн хавар, намар цэрэг татлага зохион байгуулдаг. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сард цэрэг татлагыг зохион байгуулахгүй болохыг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэв.

Тодруулбал, Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэрийг гаргажээ. Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм.

Цэргийн татлагын бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сар болон тавдугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалж цэрэг татлагыг хэзээ зохион байгуулахаа товлох юм байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!