Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ТАНИЛЦ: Олимп, ДАШТ-ий медальтнууд сард хэдэн төгрөгийн урамшуулал авдаг вэ

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан олимпийн төрлийн спортын тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог билээ. Олимп, ДАШТ-ээс медаль авсан манай тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг уншигч та бүхэнд сонирхуулъя.

УИХ-ын дарга Зандаршатарын зөвлөх, “Шилэн Цогоо” нэрээр олонд танигдсан Цогтгэрэл олимп, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын ОРЛОГЫГ ил зарласан юм.

Тэрээр “Иргэд олон нийтийн удаа дараалан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын тамирчид олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тохиолдолд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөн урамшууллын хүснэгтийг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчиддаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн бөгөөд энэ нь сар бүрт 132,000,000 төгрөг болдог ажээ. Тамирчны ялалт хямдхан олдоогүй. Тамирчдаа Монголын төр хямдхан үнэлээгүй билээ. Амжилт алдарын дээдийг та бүхэндээ хүсье” гэжээ.

Тамирчдад урамшуулал олгох мөнгөн дүнгийн хэмжээ:

Олимп: Алтан медаль- 4 сая. Мөнгөн медаль- 3 сая. Хүрэл медаль- 2  сая.

ДАШТ: Алтан медаль- 2 сая. Мөнгөн медаль- нэг сая. Хүрэл медаль- 500.000 төгрөг.

Их спортоос зодог тайлсан тамирчид:

1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт З.Ойдов-7.5 сая

2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая

3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдамба-5.5 сая

4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая

5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая

7.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат, Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая

Их спортод ид зодоглож буй тамирчид:

1.Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр- 7.5 сая

2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт С.Батцэцэг- 7.5 сая

3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт- 4 сая

4.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-3 сая

5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа- 3.5 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, Д.Отгондалай- 2.5 сая

7.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа- 6 сая

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!