Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ТАНИЛЦ: УИХ-ын намрын чуулганд 100 хувийн ирцтэй оролцсон гишүүд

УИХ-ын намрын чуулган 2020 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд хаалтаа хийсэн билээ. УИХ-ын намрын чуулганд 100 хувийн ирцтэй оролцсон гишүүдийн мэдээллийг УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан байна.

Тодруулбал, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Г.Амартүвшин, Ж.Сүхбаатар нарын есөн УИХ-ын гишүүнийг нэрлэжээ.

Харин УИХ-ын хаврын чуулган 2021 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийж, хуралдсаар буй. Дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлсэн нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасантай холбоотой.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!