Мэдээ Онцлох мэдээ Улс төр

ТАНИЛЦ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хийгдэх томилгоонууд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар цөөнгүй томилгооны асуудал хэлэлцэхээр болсон байна. 

Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно. С.Наранцогтын оронд тус яамны Төсвийн бодлогын газрын дарга н.Ганбатыг томилохоор болсон байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ. Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох ажээ. 

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилохоор болсон байна. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг Б.Баасандоржийн хувьд тушаал буурч байгаа хэдий ч энэхүү томилгоо нь ШӨХТГ-ыг мэргэжлийн хяналтын байгууллагатай нэгтгэх ажлын эхлэл болно гэж үзжээ. 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!