Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Тод манлай уяач Д.Даваахүү хулгайн замаар Дорнод аймагт зорчин, түргэвчилсэн оношлуураар батлагдан тусгаарлагджээ

Энэ сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн, тод манлай уяач Д.Даваахүү Хэнтий аймгийн ковидын халдвар батлагдсан тохиолдлын ойрын буюу нэгдүгээр хавьтал болсон байна. Гэтэл баталгаат бус замаар зорчин Цагаан-Овоо сумын нутгаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт 2-3 малчин өрхөөр оржээ.

Ингэхдээ “Хангарьд” дэлгүүр, авто засвар, “Шунхлай” ШТС, үсчин зэрэг газраар үйлчлүүлсэн байна. Тод манлай уяач Д.Даваахүүгээс яаралтай ковид-19 түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад “эерэг” хариу гарч, яаралтай аймгийн Халдварын тасаг руу тусгаарлалтад хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хэмжээнд хавьтлыг илрүүлэх ажил явагдаж байгаа учир өнөөдөр /2021.04.11/ өглөөний 05:00 цагийн Сумын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр дөрөвдүгээр сарын 18-ний өглөөний 06:00 цаг хүртэл долоо хоногийн хугацаанд сумын хэмжээнд “Тэг зогсолт” хийхээр болсон байна гэж Дорнод аймгийн “Цагаан-Овоо сумын онцгой комисс”-оос мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!