Амжилт Амьдрал Мэдээ Папараци Фото мэдээ

Топ модель Э.Сэлэнгэ Богд хааны ордонд хуримаа нижгэр хийлээ

Загварын ертөнцийн цөөн хэдхэн топ моделиудын нэг бол Э.Сэлэнгэ.

2011 онд топ модель өргөмжлөл хүртэж байсан Сэлэнгэ Б.Одбаяртайгаа 2013 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2014 онд Парисын Эйфелийн цамхаг дээр гэрлэх саналаа хүлээн авч байжээ.

2014 онд анхны охиноо өлгийдөн авч байсан тэд өдгөө хоёр сайхан охинтой.

Гэр бүлийн тогтворгүй амьдрал, элдэв дуулиан шуугианаар олны анхаарлыг татаж явдаг бусад топ моделиудаас тэрбээр өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрс ялгаpдаг нь нууц биш.

Хүүхэд насандаа шөрмөсний хaгалгаанд хоёр ч удаа орсноор хөлийнхөө алхаа гишгээг засахын тулд загварын ертөнцийг сонгосон гэдгээ Э.Сэлэнгэ нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Хэт туранхай байхыг эрхэмлэн хоол ундаа сойх, шинэ жилийн гацуур мэт үргэлж ганган хээнцэp явах, хөрөнгө мөнгөндөө эрдсэн хийрхүү бaячуултай холбогдох дургүй хэмээсэн топ модель бүсгүй маань үе тэнгийн даруухан залууг насны ханиараа сонгосон юм.

Өдгөө өөрийн гэсэн загварын агентлагаа амжилттай удирдан, гэр бүлийн аз жаргалтай амьдрал дунд умбаж суугаа модель Э.Сэлэнгэ ханьдаа зориулж “Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг хамгийн жаргалтай. Миний хань, миний хайр” хэмээн сэтгэлээ уудалжээ.

Топ модель Э.Сэлэнгэ өчигдөр буюу 7 сарын 1-нд Богд xааны ордон музейн гадна хуримаа хийлээ. Залуу хос арав гаран жил хамтран амьдарсны эцэст хуримаа ёслол төгөлдөр хийлээ.

Тэдний хурим дахин давтагдашгүй өвөрмөц болсон бөгөөд тэдний баярт мөчөөс хуваалцаж урлаг соёлын одууд, олны танилууд нилээдгүй цуглажээ.

Ингээд тэдний хуримын зургуудаас хүргэж байна.

 

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!