Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах 20 сая төгрөгийн шагналын сантай загвар зургийн уралдаан зарлажээ

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 29-ний А/338  дугаар захирамжийн дагуу Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлажээ.

Уралдааныг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай зарласан бөгөөд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцох боломжтой.

Бүтээлийг тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, 13 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авах юм.

Түүнчлэн тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn-д байршуулан, иргэдээс санал авах аж.

Шилдэг бүтээлийг нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна хэмээн Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!