Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Төрийн аудитын газар өнгөрсөн онд 4,141 аудит хийж, орон нутгийн төсөвт ₮40 тэрбумын орлого төвлөрүүлжээ

Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2021 онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөн, зорилтоо тодорхойлсон тус байгууллагын удирдах ажилтны нэгдсэн семинар боллоо.

Тодруулбал, Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажилласан байна. Мөн өнгөрөгч 2020 онд 4,141 аудитыг хийж гүйцэтгэн улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахим орчинд аудитын үйл ажиллагааны чанарыг алдагдуулахгүйгээр хийх үйл ажиллагааны чиглэл өгөв.

Мөн семинарт оролцсон нийт удирдлагуудад төрийн аудитын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж, аудитын үр дүнг дээшлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Семинарт Үндэсний аудитын газрын болон аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын удирдлагууд оролцсон билээ.

 

Эх сурвалж: Төрийн аудитын газар 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!