Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд, өөрөө амиа хорложээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын гарт амь насаа алдсан хүний цогцос олджээ.

Тодруулбал, тус дүүргийн … орон сууцанд оршин суух 33 настай эрэгтэй нь олон тооны хутганы шархтайгаар нас барсан байжээ. Талийгаачийн цээж, хэвлий, чих, гуя зэрэг газруудад нийт 76 удаа хутгалсан байсан ба энэ хэрэгт хохирогчийн төрсөн дүү 32 настай эрэгтэйг сэжиглэн, эрэн хайжээ.

Гэтэл хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олдсон байна. Тэрээр Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны есөн давхраас үсэрч амь насаа хохироосон байхыг цагдаагийн алба хаагчид олсон аж.

Сэжигтэн этгээд амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан нь хэргийн газраас олдсон байх ба уг гэрээслэлд тавдугаар сарын 5-ны өдөр ахынхаа амь насыг хороосон тухайгаа дурдсан байжээ.

Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!