Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 7 аймагт шүлхий өвчнийг илрүүлэх шинжилгээ авна

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар долоон аймгийн 116 сумын 7168 толгой малд шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх шинжилгээг маргааш буюу /2021.05.10/ өдрөөс авахаар боллоо.

Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн нийт 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 1798 бод, 5376 бог малаас шинжилгээний сорьц цуглуулна.

2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэх гэж буй. Иймд холбогдох заалт, тавигдах шаардлагын дагуу сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж үр дүнг нь тус байгууллагад өргөн барих юм. Уг баримт бичгийг ирэх сард илгээхээр төлөвлөж байгаа болохыг салбар яамнаас мэдээллээ.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж  мөрддөг байна. Ингэхдээ улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ нотолсны үндсэн дээр тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэх статустай болгох өргөдөл гаргаж, шинжлэх ухааны хороод, Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэн баталгаажуулдаг аж. Уг статусыг  эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг хүчин зүйлийг үндэслэн олгодог байна.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!