Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эмэгтэй гишүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлжээ

Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж танхимынхаа эмэгтэй гишүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлүүд гаргажээ. Энэ талаар эмэгтэй гишүүд нийгмийн сүлжээн дэх “УИХ-МАН-Бүлэг-2020” хаалттай групптээ ярилцсан баримтыг хүргэж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёсзүйгүй, увайгүй хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргалаа. Ямар ёсзүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ” хэмээн бичихэд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Тэгдэг шүү. Би ч хэд хэдэн удаа өртсөн” хэмээн бичилцжээ.

Уг харилцан ярианаас Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд хүчирхийллийн шинжтэй ёсзүйгүй үйлдэл гаргадгийг нэг биш эмэгтэй гишүүн нотлох нь гэж харагдаж байна. Гэхдээ тэд уг үйлдлийг нь таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авдаггүй, ярилцаад л өнгөрдөг мэтээр ойлгогдож байгаа юм.

 

Харин энэ ярианы дундуур, яг одоо яг энэ сэдвийн гол дүр болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар орж ирж, “Kkk, манай муу хэдэн хүүхнүүдийг дуусгаж байгаа юм байна” хэмээн бичжээ. Түүний бичсэн үгсээс хошигнон маазарсан өнгө аяс харагдаж байгаа нь “ажлын байрны бэлгийн дарамт нь байдаг л нэг үйлдэл мэт ханддаг” Ц.Анандбазарын хандлага харагдана.

Хууль тогтоох, төрийн дээд шатны байгууллагад ч ажлын байрны ёсзүйгүй харилцаа, дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд гардаг, түүнийг бүгд мэддэг ч, засахын тулд хэн ч бодит алхам хийдэггүй нөхцөл байдал харагдаж байна.
Ард түмэн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн #metoo хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Үүнд хамгийн түрүүн нэгдэж, хамтран ажиллах ёстой хүмүүс бол эмэгтэй гишүүд гэдгийг ч олон нийт хэлж байна. Тэднийг сонгосон бас нэг шалтгаан бол жендэрийн тэгш эрх, хүчирхийллийн эсрэг хамтардаг байгаасай гэсэндээ сонгосон нь гарцаагүй. Гэвч тэд бүлгийн чатандаа “бид дугарахгүй бол муухай харагдаад байна” гэх үгсийг бичин “хуурамч баг” зүүж суугаа нь харамсалтай.

 

 

 

 

 

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!