Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр ЦАГДААГААС ӨРГӨДЛӨӨ ТАТЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ.

Дээрх өргөдөлдөө “Нөхөр Ж.Мөнхбатад зодууллаа гэж өмнө гаргасан гомдлоо татаж буйг” дурджээ.  Тэрбээр “Ж.Мөнхбат бид хоёрын дунд үүссэн түр зуурын үл ойлголцол, гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санааны таагүй байдалд байхдаа гомдол гаргаж, цагдаад дуудлага өгсөн болно” гэжээ.

Мөн гомдол мэдүүлэгт дурдсан болон цахим орчинд яваад байгаа мэдээлэл шиг асуудлууд болоогүй гэж өргөдөлдөө бичсэнийг эх сурвалж хэллээ.

Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад цагдаад өгсөн мэдүүлэг, зарим мэдээлэл баримт нь санаатай болон санаандгүйгээр цахим орчинд хурдтай тархаж, мөрдөн байцаалтын болон гэр бүлийн болон хувь хүний нууцтай холбоотой хуулийн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа нь Д.Буянжаргалын гомдол, өргөдлөө татах шалтгаан болжээ.

Тэрбээр өөрийн гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөх боломжгүй болсноо өргөдөлд дурьдсан байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү энэ талаар “Уг гомдолтой холбоотой хэргийн материал алдагдсан асуудлаар шалгалт хийж байгаа нь үнэн. Гэхдээ холбогдогчоос юм уу, хэн нэгнээс гомдол ирээд шалгаж байгаа юм биш. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!