Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ХСҮТ-д “Медпортал” хувийн эмнэлэг байгуулж, өндөр ашиг олсоор байна

Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь 2019 оны 12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон асуудал хэсэгхэн зуур яригдаад өнгөрч байв.

Хавдар судлалын үндэсний төвөөс угшилтай гишүүн өдгөө тус эмнэлгээр дамжуулан онц их хэмжээний ашиг хонжоо олж, улсын төсвийн мөнгөөр сонгуульдаж ялсанг салбараараа мэдсээр байж хариуцлага яригдахгүй төдийгүй улам хүрээгээ тэлсээр байна.

Тодруулбал, Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарын Медпортал хувийн эмнэлэг нь ХСҮТ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Хавдар судлалын эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ах дүүс, фракцаас болж дампууралд орж байна.

Ж.Чинбүрэн нь өөрийн орны хүнээр Н.Эрдэнэхүүг ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ хугацаанд Ж.Чинбүрэн Н.Эрдэнэхүүтэй хуйвалдан өөрийн хувийн эмнэлгээ ХСҮТ дотор байрлуулан үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний хувийн Медпортал гэдэг эмнэлэг нь өдрийн орлогоороо улсдаа толгой цохиж байгаа аж. Өнөөдрийг хүртэл ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү эмч, ажилчидаа Медпортал руу хүн явуул, өвчтөнөө тийшээ явуулж бай гэж чиглэл өгч, дарамталж байгаад эмч, ажилчид бухимдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа. Харин эмч, ажилчдын зүгээс олон удаа энэ хууль бус биз дээ гэж хэлэхэд огт тоогоогүй, ажлаа өгөөд явж болно хэмээн сүрдүүлсээр байгаа гэдгийг мэдээлсэн билээ.

Хамгийн сүүлд гишүүний багын найз, гар хөлний үзүүрт гүйдэг гэгддэг одоогийн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь Медпортал руу хүн явуулсангүй гэж Ангиографийн эмчээ загнаж, үгэнд орохгүй хүн явуулахгүй байвал хална шүү гэж заналхийлсэн баримт бидэнд ирсэн билээ.

Медпортал эмнэлэгт хавдар судлалтай адил компьютер томографи байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн захьдаг гэнэ.

УИХ-ын Ж.Чинбүрэнд ард түмэн итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүн болгосон ч тэрээр өөрийн сүүлд суусан залуу эхнэрийнхээ ах болох Ц.Балтсүхийн эхнэр н.Дэнсмааг ХСҮТ-д нягтлангаар ажилд авч, өөрийн жолооч болох Ягааны эхнэр н.Энхсаруулыг аж ахуйн албаны даргаар томилжээ.

Түүнчлэн ХСҮТ-ийн бүх дотор гадна засвар, тохижилт, аж ахуйн бүх ажлыг Ж.Чинбүрэнгийн жолоож н.Ягаан хийдэг гэдгийг ХСҮТ-ийнхэн андахгүй хэлж байлаа. Ж.Чинбүрэн гишүүн өөрийн жолооч н.Ягааны нэр дээр компани байгуулан бүх засвар, аж ахуйн ажлыг тэр компаниараа аван хийж, албан тушаалаа урвуулан ашигласаар.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн шунал ХСҮТ-ийг амар заяа үзүүлэхгүй байгаад эмнэлгийн салбарынхан дургүйцлээ илэрхийлсээр байгаа ч мөнгөтэй хүнд хариуцлага хүлээлгэх хүн олдохгүй байна.

Зөвхөн улсын эмнэлэгт хувийн эмнэлгээ нээж, Засгийн газрын ордноос үүрэг чиглэл өгч, мөнгө угаагаад зогсохгүй эрхэм гишүүн болон түүний гар хөл Н.Эрдэнэхүү нь эмч ажилчдын цалин хангамжийг дутаах, дарамтлах, өвчтөнүүдээ хувийн эмнэлэг рүүгээ явуул гээд дарамтлаад сууж байх нь хэр шудрага вэ. Ж.Чинбүрэн гишүүний хувьд өмнөх эхнэр Төгсдэлгэрээсээ салаад ХСҮТ-ийн ард байр түрээслэж амь зуудаг байснаа захирал болоод төд удалгүй Time Square хотхонд 140 мкв шинэ байр, Хандгайтад зуслангийн газар авч 2 давхар шинэ дүнзэн байшин бариулжээ. Эмч, ажилчид, ядарсан хавдартай иргэдийн санхүүжилтээр ингэж туйлдсан хүнээ УИХ-ын гишүүн болгосон ч өнөөдрийг хүртэл тэр хүн ХСҮТ-ийг цөлмөсөөр байна.

Эх сурвалж: ASU.MN

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!