Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн залуучуудад “сүрдүүлсэн” хариу өгчээ

Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбоо нь Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц. Анандбазарт шаардлага хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг шаардлагын хариуг холбоонд ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбоо дахин мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, “Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбоо нь Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц. Анандбазартай холбоотой нийгмийн сүлжээнд тархаад байгаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх цочирдом мэдээллүүдэд нэлээдгүй хугацаанд ажиглалтын байр суурьнаас хандаж үнэн, худал нь шийдэгдэхийг хүлээсэн боловч асуудал улам даймжирч, хохирогчид гэх хүмүүс нэмэгдэж, гэрчүүд ил гарлаа гэх нийтлэл, видео, ярилцлагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаж эхэлсэн. Энэхүү асуудлын цаана Булган аймгийн нэр хүнд маш ихээр унаж буй тул уг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүссэн албан шаардлагыг 2021 оны 04-р сарын 27-ны өдөр №01-04/21 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Ц. Анандбазард хаяглан албан ёсоор хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариу 2021 оны 04-р сарын 28-ны 14 цаг 13 минутад цахим шуудангаар (цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч цахимаар авахаа хэлсэн) ирлээ.

Тус хариутай Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбооны гишүүд бид танилцаж үзээд дараах дүгнэлтийг хийснээ олон нийтэд танилцуулж байна.

Нэгдүгээрт: Хариу нь та бүхний харж байгаачлан албан бланк, тамга тэмдэггүй байна. Иймээс бид уг хариу нь албан ёсных эсэхийг нягталж и-мэйл илгээсэн туслахаас нь утсаар тодруулахад “гишүүний албан ёсны хариу мөн, ийм хариу илгээж байгааг мэднэ, танилцсан” хэмээн хариу өгсөн болно. УИХ гишүүн хүн өөрийг нь сонгосон аймгийнхаа залуучуудын байгууллагын албан тоот шаардлагад бланк, тамга тэмдэггүй албан бичгийн стандарт хангахгүй хариу өгч асуудалд хэр зэрэг ач холбогдол өгч байгаагаа харуулж байна гэж харлаа.

Хоёрдугаарт: Манай холбооноос хүргүүлсэн шаардлага нь үүсээд буй асуудлын үнэн, худлыг яаралтай тодорхой болгоход өөрийн зүгээс санаачлагатай, хариуцлагатай, ил тод, шуурхай хандахыг ойлгомжтой, тодорхой тусгасныг өөрийг нь буруутгасан, бусдын өдөөн хатгалгад автсан мэтээр хүлээж авч байгаа нь үнэн ч бай худал ч бай бусармаг, байж болохгүй асуудалд нэр холбогдож, Булган аймгийн нэр хүндийг гутаан доромжлуулж байгаадаа өчүүхэн төдий ч санаа зовж, гэмшихгүй байгааг илэрхийлж байна гэж ойлголоо.

Гуравдугаарт: 100 жилийн ойгоо тэмдэглэж буй гишүүний нам болох МАН-тай тоолвол нас чацуу, дурсвал алдар гавьяа чацуу Монголын төдийгүй Азийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбооны албан ёсны бланк, тамга тэмдэг бүхий албан шаардлага хүргүүлж байхад “цөөн залуусын төлөөлөл” хэмээн хүлээн авч байгаа нь Булган аймгийн төдийгүй Монголын нийт залуучуудыг дорд үзэж, үл хүндэтгэсэн гэж дүгнэхэд хүргэлээ.

Дөрөвдүгээрт: Шаардлагын хариуг хүлээж авах тухай нэг үг үсэг, өгүүлбэр байхгүй байгаагийн зэрэгцээ “сануулъя, анхааруулъя” гэсэн утга бүхий уг хариу нь Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16-д заасан иргэн бүхэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, айлган сүрдүүлсэн, дарамталсан өнгө аястай байгаа нь санаатайгаар дуугүй байлгах гэсэн оролдлого хэмээн хүлээж авахаас өөр сонголтгүй болгож байна.

Энэхүү хариу нь бүхэлдээ Булган аймгийн залуучууд, ард иргэдийг үл хүндэтгэсэн, доромжилсон хандлага, айлган сүрдүүлсэн утга агуулгатай байгаа бөгөөд бидний тавьсан шаардлагыг үл хүлээн авахаа илэрхийлж байна гэж бид ойлголоо.Иймээс бид цаашид дараа дараагийн арга хэмжээнүүдийг авч ажиллахаа мэдэгдэж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!