Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “НВЦ” компанийн компанийн захирал Ц.Баатарбилэгээс авлига авчээ

авлига авсан гэх хэрэгт холбогджээ.

“НВЦ” компани Хөгжлийн банкнаас 21.000.000 ам долларын зээл авч, гадаадын банкинд тавьсан чанаргүй зээлээ даржээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлснийхөө хариуд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “НВЦ” компаний удирдлагуудаас авлигал авсан нь нотлох баримтаар тогтоогдсон учраас УЕПГ-аас УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, УИХ-ын даргад хүргүүлжээ. Архангайгаас Ё.Баатарбилэгтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10 жилийн нэг ангийн найз Б.Чойжилжалбуу нь 2016 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Өндөг, махны чиглэлийн “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 21.000.000 $ ийн зээлийг үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна гэж авсан ч уг зээлийг авангуутаа өмнө нь авсан байсан Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл,Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлээ хаажээ. Энэ дотор дотоодын арилжааны банкуудаас авсан зээл ч бий. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудлаар “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг түүнд зээл олгосон Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр нарт одоогоос яг нэг жилийн өмнө АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, “НВЦ” компаний захирал Ц.Баатарбилэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон билээ. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг нь дуусган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм. Гадаадын банкны чанаргүй зээлийг Хөгжлийн банкны зээлээр сольж, эрсдлийг Хөгжлийн банкинд үүрүүлэх энэ үйл ажиллагаа эхнээсээ төлөвлөсөн зохион байгуулалттай байж болзошгүй. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа шалгуур хангахгүй материал бүрдүүлж, ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжээ барьцаанд тавьсан байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!