Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улстөржүүлсэн хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улс төржүүлсэн хэмээн мэдэгдэв.

Тэрбээр өмнө нь “Вакцины татан авалт хойшилсонд зарим улстөрчийн хариуцлагагүй асуудал нөлөөлсөн” хэмээн мэдээлж байсан юм.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалттай холбоотой ажлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Би тухайн үед асуудлыг хурцатгаад хэрэггүй гэж бодож, чимээгүй өнгөрсөн.

Үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан гэдгийг хэлье. Тэд зарим хэвлэл мэдээллийн сэтгүүлчтэй холбогдож энэ асуудлыг ярьсан байсан. Мөн Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан ч асуудал гарсан.

Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэсэн хатуу байр сууринаас үүнийг өнөөдөр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна.

УИХ-ын дэд дарга хүн байцаагч руу утасдаж, гаалиар юу оруулж ирэх үгүйг заадаг. Эсвэл нөхөр нь шүүх хяналтын байгууллагын хэн нэгэнтэй холбогдож, Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь ёс зүйд нийцэхгүй.

Миний хувьд маш хүн хүндэлдэг хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Гэтэл маш харамсалтай үйлдллийг тэр хүн болон түүний гэр бүлийн хүн гаргасан.

Цар тахал гэдэг тоглоом биш. Өмнө нь цар тахлыг зүгээр нэг хамрын ханиад гээд эсвэл вакцин хийлгэх хэрэггүй гэж иргэдийг уриалж байсан хүмүүс ямар хариуцлага хүлээж байгаа вэ.

Өнөөдөр нэг ширхэг ч вакцин оруулж ирж чадахгүй, нэг ширхэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол гэж хэлмээр байна. Ийм үед бидэнд хатуу байхаас өөр сонголт алга.

Тиймээс ялангуяа үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр тангараг өргөсөн төрийн түшээ туйлын хариуцлагатай хандах нь зүй ёсны асуудал. Их ярьж болно. Гэхдээ эрх мэдэл гдэгийн нөгөө тал нь үүрэг хариуцлага юм” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!