Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарт унадаг дугуйн зам тавьж буй зургаан байршил

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Дугуйн зам тавьж байгаа байршлууд:

  1. Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
  2. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
  3. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
  4. Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
  5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
  6. Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/.

Дугуйн зам тавих бүтээн байгуулалтын ажлыг “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ. Харин гүйцэтгэлийн хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!