Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарын иргэдийн 51.2 хувь нь II тунд хамрагдаад байна

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.16) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.05.15, 19:00 цагийн байдлаар)

Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 10.308 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ бол хангалттай тоо биш. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриалж байна. Дархлаажуулалтын бүрэн тун авсан хүмүүст тодорхой хэмжээний боломжууд нээгдэж байгаа. Тухайлбайл өчигдрөөс кофе шоп, саун, бассейн, фитнес клуб үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Эдгээрээр үйлчлүүлэх хүмүүс 2 дахь тунгаа аваад 14-өөс дээш хоносон хүмүүс үйлчлүүлж байна.

Улсын хэмжээнд 1-р тунд 1.770.527 (85%) хүн хамрагдсан бол 2-р тунд 641.023 (31%) хүн хамрагдаад байна.

Улаанбаатар хотод

  • 1-р тунд – 920.043 хүн (96.5%)
  • 2-р тунд – 487.900 хүн (51.2%)

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд – 850.484 хүн (76%)
  • 2-р тунд – 153.129 хүн (13%)

Дэлхий дахинд 196 улсад дархлаажуулалт явагдаж байгаа бөгөөд дархлаажуулалтад 1.370.301.605 хүн хамрагджээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!