Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарын хөгжлийн бодлого эрхэлсэн ТҮР ХОРОО байгуулахыг дэмжжээ

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.

Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн хэмжээнд чадлаараа ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, Нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана гэв.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжуудад хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна.

Түр хороо ажилласнаар нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн гишүүд мэдээлэлдээ дурьдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

АН-аас жагсаалтаар 6-д бичигдсэн Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

uuganaa90

Татварын тогтолцоог шинэчлэх Шараагийн Отгонтуяа Хүн намаас нэр дэвшлээ

uuganaa90

Мисс Ё.Нямжав:Алдана гэж зорьж амьдрал зохиодоггүй, таамагладаг ч үгүй юм

uuganaa90

ШИНЖЭЭЧ: “Тэнүүн-Огоо” ХХК дансан дахь санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ

uuganaa90

Д.Сумъябазар ногоон автобусны сонсголоос зугтсаар дуусгах уу?

uuganaa90

ТАНИЛЦ: МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!