Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатар гамшгийн “Улаан” түвшинд шилжвэл хязгаарлалтад орохгүй байгууллагууд

Хэрэв “Улаан” түвшинд шилжвэл зарим төрийн байгууллага болон ААН-ийн үйл ажиллагаа хязгаарлагдаж хүнсний худалдаа, тээвэрлэлт, цахилгаан, дулаан хангамж, эм, эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ажиллах нарийвчилсан төлөвлөгөөг УОК-оос 2021 оны 2 дугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Уг төлөвлөгөөнд тусгаснаар дараах байгууллагуудаас бусад нь ажиллахгүй нь.

УОК-оос гаргасан төлөвлөгөө:

Улаан түвшин

Төрийн байгууллагууд:

Зөвшөөрсөн үйл ажиллагаа

  1. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа / Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат/
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, /ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ийн суурийн төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, /УБТЗ ХНН/, /Чингис хаан ОУНБ/, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт / ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
  5. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
  6. Шуудан , харилцаа холбоо
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Шүүх, прокурорын байгууллага
  9. Халамжийн байгууллага
  10. Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  11. Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

ААН-үүд:

Зөвшөөрсөн үйл ажиллагаа

  1. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
  3. Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
  4. Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/
  5. Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
  6. Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
  9. Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
  10. Оршуулах үйл ажиллагаа
  11. Хэвлэл мэдээлэл /тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох/
  12. Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  13. Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!