Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаан бүс рүү шилжихэд улам ойртож байна

Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг “Хэрэв өдөрт илэрч буй халдварын тоо 200 аас дээш гарвал Нийслэл хотод хатуу хөл хорио тогтоох буюу улаан бүс рүү орохоос өөр аргагүй болно” хэмээсэн билээ . Засгийн газар иргэдэд өгсөн хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг амлалтандаа хүрэхийн тулд иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй хэмээн хэлсэн билээ .
Тэгвэл сүүлийн өдрүүдэд өдөрт илэрч буй халдварын тоо тогтмол 100-аас дээш гарсаар байгаа билээ. Өнөөдөр буюу 3 сарын 21-ний өдөр бүр 170 тохиолдол бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл хатуу хөл хорио тогтоох “босго” болох 200 тохиолдолд хүрэхэд ердөө 30 тохиолдол дутуу байна гэсэн үг юм . Хэрэв өнөөдрийн 11.00 цагаас хойш маргааш өдрийн 11.00 хооронд 200 ба түүнээс дээш халдварын тоо бүртгэгдвэл Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж улаан бүс рүү шилжих, Улаанбаатар хотод тэр чигт нь хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг ярилцаж, хэлэлцэж, шийдвэрлэхээр болж байна.
МУИС-ийн эрдэмтдийн зүгээс одоо хэрэгжүүлж буй хэсэгчилсэн хөл хорио нь үр дүнгүй харин нийт хот даяар 9 хоног хатуу хөл хорио тогтоож байж халдварын тоог бууруулах, цаашлаад хажуугаар нь вакцинжуулах ажлыг хийх нь үр дүнтэй хэмээх дүгнэлтээ УOKт хүргээд буй.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!