Улсын арслан М.Бадарчийн цолыг нь хурааж барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийтгэл оногдуулав.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Ингээд энэ жилийн баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасч, түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэв. Дээрх саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлахаар болжээ.