Амьдрал Мэдээ Папараци Фото мэдээ

Умард Солонгост коронавирусийн халдварын болзошгүй тохиолдол 1.2 саяыг давлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын шинж тэмдэг 392,920 хүнээс илэрч, найман хүн нас барсан тухай Умард Солонгосын төв хэвлэл өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ингэснээр өнөөдрийг хүртэл илэрсэн халдварын тохиолдол 1.2 саяыг давж, нийт 50 хүн нас бараад байна.

Нийтдээ 564,860 хүнийг тусгаарласан тухай бас мэдээлжээ.

Гэхдээ Пёньяны дэглэм зөвхөн халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлуудын тоог зарлаж байгаа бөгөөд үүнээс хэд нь коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болохыг мэдээлэхгүй байгаа юм.

Энэ нь халдварыг шинжлэх, оношлох боломж муу байгаатай холбоотой байж болзошгүй гэж гадаадын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Умард Солонгосын 26 сая орчим хүн ам бараг бүхэлдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа.

Тус улс өмнө нь НҮБ-ын COVAX хөтөлбөр, Хятад, Орос улсуудаас тавьсан вакцин нийлүүлэх саналыг хүлээж авалгүй татгалзаж байжээ.

Дэлхий дахинд цар тахал эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаанд Умард Солонгос ганц ч халдварын тохиолдолгүй, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байв.

Харин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт анх удаа вирусийн тархалт хүн амын дунд дэгдсэн тухай мэдээлсэн юм.

Пёньяны төв хэвлэлийн мэдээлснээр одоо эмч, эмнэлгийн ажилтнууд, анагаахын сургуулийн багш, оюутнууд нийлсэн 1.3 сая гаруй хүн өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг олж илрүүлэх, тусгаарлах ажилд дайчлагдаад байгаа гэнэ.

Өмнөд Солонгос улс вакцин болон эм хэрэгслийн тусламж үзүүлэх саналаа Умард Солонгост тавиад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын гадаад хэргийн яам Умард Солонгост тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа бас мэдэгдсэн юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!