Амьдрал Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Гишүүдийн хэргийг ШҮҮХЭД шилжүүлэхээр болжээ

 

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “…Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурорыг “…Саналаа дахин оруулах гэж байна” гэсэн мэдээлэл байв. Гэвч хүргүүлсэнгүй. Харин тэрбээр УИХ-ын гишүүдийн асуудлаар өөр шийдэлд хүрсэн байна. УИХ-д санал хүргүүлэхгүй юм байна.

Харин гишүүдийн холбогдоод байгаа хэргийг шууд шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 19 аж ахуйн нэгж, 80 гаруй холбогдогчтой томоохон хэрэгт прокурор дүгнэлт бичиж байгаа юм байна. Эдгээр 80 гаруй холбогдогч дунд өмнө түдгэлзүүлэх саналд нэр дурдагдсан дөрвөн гишүүн багтжээ. Тэдэн дээр Х.Баттулга нэмэгдсэн байна. Түүнийг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шалгаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.5.13/ гарагт уг зээлтэй холбоотойгоор АТГ, ЭЦА-ны мөрдөгчид МоАХ-ны байранд үзлэг, нэгжлэг явуулсан байна. Энэхүү “багц” хэргийг ойрын үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх бололтой.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!