Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Унгар улсад коронавирусээр нас барсан монгол бүсгүйн охин эсэн мэнд бойжиж байна

Энэ сарын 05-ны өдөр /2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол бүсгүй коронавирусийн халдварын улмаас нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тухайн үед бүсгүй долоон сартай жирэмсэн байсан бөгөөд хөдөлмөр эрхлэхээр Унгар улсад очсон байжээ.

Гэвч цар тахлын улмаас биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед эмч нар яаралтай мэс засал хийж хүүхдийг хийсвэрээр төрүүлжээ. Бяцхан охин анх 1050 грамм жинтэй байсан бол одоо 2550 грамм жинтэй болжээ.

Хариуцсан эмч нь “Хүнд үе өнгөрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Эмнэлэгээс гаргасан ч болно” гэсэн талаар Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэв

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!