Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УОК өнөөдөр хуралдаж хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэн Засгийн газарт танилцуулна

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал иргэдэд хүлээлт үүсгээд байна.

УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан

Харин өчигдөр орой УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан юм.

Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. УОК маргааш/өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дөрөвдүгээр сарын 10-н буюу Бямба гарагаас хөл хорио тогтоох эцсийн шийдвэр гараагүй байна” хэмээн тайлбарлав.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!