Орос бүсгүйчүүдэд талтай, одоо ч орос эхнэртэй гэгддэг улстөрч Х.Баттулга бизнесмэн байхдаа нэртэй зураачийн охин С.Маралаатай хайр сэтгэлийн холбоотой байж, хамтдаа явж байсныг харсан хүн олон.
Тэр үеийн нууцлаг бизнесмэн Х.Баттулга Маралааг дөнгөж насанд хүрч байхад нь олж харан дурлаж, чамгүй удаан үерхсэн гэдэг. Маралаа унаган Орос, Англи хэлтэй, урлагийн элит гэхээр гэр бүлд төрсөн, чамгүй боловсролтой нэгэн учраас баян амраг Х.Баттулгынхаа буянаар Америкт нэлээд хугацааг өнгөрөөжээ. Ерээд оны сүүлч, 2000 оны эхээр Америк тухайн үеийн залуусын мөрөөдлийн орон байсан. Харин сайхан бүсгүй Х.Маралаа Монголын толгой баян бизнесмэний хүчээр шууд явсан.
Удаан хайр сэтгэлийн холбоотой байсан хоёр салж, сайхан бүсгүй С.Маралаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн гурав дахь гэргийгээр тодорч олныг шуугиулсан билээ. Цуутай хосууд хоёр жил хамт амьдраад хоёр тийш болж, Маралаа охиноо өөр дээрээ авсан. Маралаа дахин амьдрал зохиосон эсэхийг хүмүүс сайн мэдэхгүй, харин нэг хүү төрүүлснийг Ерөнхийлөгчийнх хэмээн хардах хүмүүс олон.
Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам С.Маралыг унаган орос “школ“-той, өндөр боловсролтой бүсгүй хэмээн тал өгөх хүн олон. С.Маралаа, Ц.Элбэгдорж 2005-2008 онд Ардчилсан намын даргаар ажиллахад Ц.Элбэгдоржийн аппаратанд ажиллаж олны нүдийг орой дээр нь гаргаж, АН-ын гишүүдийн нүдийг хэсэгтээ хужирласан. Уран илтгэгч, мэдрэмжтэй улстөрч Ц.Элбэгдорж С.Маралаагаас ямар нэг сайн чанарыг хараад дэргэдээ авч ажиллуулсан биз ээ. Удалгүй Ц.Элбэгдорж дахин Ерөнхий сайд, бүр Ерөнхийлөгч болон мандсан билээ.
Маралаа экс амраг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намын ажилд 2010 оны хавьцаа хүчин зүтгэж байсан нь салсан амрагтаа өгөөмөр гараа сунгасан хэрэг бөгөөд тэдний харилцаа урт удаан хугацаанд үргэлжилснийг гэрчилнэ.
С.Маралаа 2000 оны эхээр сонинд ярилцлага өгөхдөө өөрийгөө “Би шулам” хэмээн зарлаж олныг гайхшруулсан. Тухайн үед Оросын “Зөн билгийн тулаан” тэмцээн Монголд телевизээр гарах байтугай ОХУ-д сураггүй байсан үе. Тийм болохоор өөрийгөө шулам гэж шуудхан хэлсэн “Харанга”-ын Лхагваагийн эхнэр С.Маралааг хүмүүс гайхалгүй яахав. Одоо харин хүмүүс сайн мэддэг болж. С.Маралаа удган болсноор нэрээ Аматти болгож, хоёр ч Ерөнхийлөгчийг Монгол Улсын төрийн тэргүүн болох суудлыг зассан гэж яригддаг. С.Маралаа анх 13 настайдаа өөрийгөө шулам гэдгээ мэдсэн бөгөөд түүний тэнгэрийн нэр нь Аматти. Одоо С.Маралаа гэхээс илүү Аматти гэж нэрлэдэг. С.Маралаа нэрийнхээ тухай “Аматти гэдэг маань Тэргэл сар гэсэн утгатай учраас шинийн арван таван миний өдөр байдаг юм. Тийм учраас би энэ өдөр зөвхөн усаар ундаалан мацаг барьж, ёсыг сахидаг” хэмээн тайлбарлажээ.
С.Маралаа буюу Аматти байн байн эцэг өвгөдийнхөө нутаг Оросод очиж үйл хийдэг бөгөөд өнгөрсөн зун Байгаль далайгаа тахиад ирсэн гэнэ. Харин тэрээр өөрөө биш өвөө нь Оросын эрлийз учир харь цусны хүн гэж хэлүүлэхийг илүүд үздэг. Гоо төрхөөрөө Аматтитай эн зэрэгцэх удган байхгүй ч ур чадварыг нь үйлчилгээ авсан хүмүүс л хэлэх байх даа. Дээдсийн хүрээнд “Ногоон” Маралаа гэгдэж явсан цуутай бүсгүй өнөөдөр гэсэн залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэний сацуу өөрт нь ойртсон эрчүүдээ нэр алдар, албан тушааын оргилд хүргэж, эд хөрөнгийг нь арвижуулдаг нь аргагүй л шулмын увидас гэлтэй.
Товчоо.мн