Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

У.Хүрэлсүхийн баруун гар, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хориотой наадмын зугаа цэнгэл ил боллоо

У.Хүрэлсүхийн баруун гар, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хориотой наадмын зугаа цэнгэл ил боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойрдоо их ууртай байна. “Шинэ Нам”-ын дарга Ж.Батзанданг гудамжнаас хэдэн үг хэлсний төлөө ахтай нь өширхөн, Ж.Бат-Эрдэнийг 30 хоногоор баривчилсан. Уг нь гудамжинд байгаа хэн нэгэнтэй тэмцэх биш яг дэргэдээ байгаа хумсаа нуусан муурнуудаасаа салах цаг хэдийнэ болсон.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатарын 2018 оны гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймагт болсон Засгийн газраас товлогдоогүй, хориотой Дүнжингарав наадмын үеэр сархад зооглон жаргаж буй зураг манай архивт байна.
Тодруулбал Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаж байлаа. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайд байхдаа энэхүү шийдвэрийг гаргаж байсан юм. Харин Я.Содбаатарын хувьд Их Хурлын гишүүн бөгөөд 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Өөрөө Засгийн газрын багийн нэг гишүүн атлаа Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн эсрэг “хулгайн” аргаар Дүнжингарав наадмын зохион байгуулалтад оролцож, бүр тухлаад явж байсан нь энэхүү зургаар баталгаажиж байна. Нэг гараараа алх цохиж, нөгөө гараараа хулгай хийнэ гэдэг л энэ байх даа.

Энэхүү товлогдоогүй, хориотой наадмаас болж 9 хүүхэд унаж, 3 нь эмнэлэгт хүргэгдэж байсан түүх өдгөө ч Google-д бий. Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилж, эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан. Бүр харанхуй шөнө дөлөөр наадамлалаа гэдэг зурагтай мэдээллүүд ч иргэдийн дунд сошиолаар нэлээн хөвөрсөн. Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байсан.

Ер нь хавар болгоны уралдаан хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халгаатай байдаг. Тиймдээ ч Засгийн газраас ядаж л сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон боловч 10 настай балчируудыг уралдуулсан л байгаа юм.
Ингэж л хүний амь, хүүхдийн эрүүл мэндийг үл тоон хувийн жаргалаа хөөдөг хумсаа нуусан, хоёр нүүрт морьны хорхойтны нэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун гар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болж таарч байна. Тэр үед л Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасанд нэгдэж, кабинетийнх нь нэг салбарыг захирч явсан атал гаргасан дүрэм журмынхаа эсрэг ийнхүү “хулгай” хийгээд л явж байж.
Мөн хөгжлийн банкны зээлийн асуудалд Я.Содбаатарын компани нэр холбогдож байсан ч тэрбээр “Хотол түмэн” гэх нэртэй компанийг 2015 онд ХОМ-тээ мэдүүлж, улмаар 2016 онд нэрийг нь өөрчилж, “Конкрет адмикс” болгон ч, одоо“Конкрет адмикс” компанийг эзэмшдэггүй гэж мэдэгдсэн. Өөрөөсөө цэвэрхэн зайлуулсан гэсэн үг л дээ. Мөн Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны Хяналт шалгалтын, Тамгын газрын даргаар ажиллаж байв. Гэвч асуудал дэгдэнгүүт ажлаа өгсөн. Хөгжлийн банкны долоон даргыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан боловч төд удалгүй Я.Сод-Эрдэнийг ганцааранг нь мулталж, шалгахаа больсон гэгддэг. Өдгөө шалгагдах нь битгий хэл уснаас хуурай гарахын тулд албан тушаалаа өгөөд алга болжээ.
Хөгжлийн банкны дэд захирал асан Янгугийн СОД-ЭРДЭНИЙН ХУВЬД: Түүнийг эхнэрийнхээ компаниар дамжуулж “Эрдэнэт үйлдвэр”-т “шахаа” хийдгээрээ алдартай гэх өгүүлбэр хаана ч явсан дагаж цуурайтдаг. Ингэж л ахынхаа “баасыг” цэвэрлэж гаршсан Я.Содбаатар гаргасан дүрэм журмаа зөрчөөд л энд тэнд сархад хүртсэн шиг далбийж явахтай нь бид таарсан боловч зураг дарж эхлэнгүүт бүр устгуулах гэж уцаарлаж байсан түүхтэй. Я.Содбаатарын хувьд жил болгон энэ мэтээр зугаацаж явдаг. 2019 оны Дүнжингарав наадамдч тухлаж явахтай нь таарч зургийг авч байлаа.

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!