Uncategorized Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

У.Хүрэлсүхийн суганы үс ба Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр


Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Харин цэрэг татлага нь ЗХЖШ-ын ажил. Батлан хамгаалах яам, ЗХЖШ бол Засгийн газрын байгууллага юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар учир битүүлгээр нас барсан цэрэг хүүгийн асуудлыг авч хэлэлцсэн ч Г.Сайханбаярыг одоохондоо албан тушаалтай нь үлдээгээд байна. Хурлын дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Зургаан цэрэг гэдгийг та бүхэн юу үндэслэж ингэж харж байгаа юм. Юманд наантай цаанатай, үндэслэлтэй бодитой хандах ёстой шүү. Хэрэв цэргийн алба хаагчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил гарсан бол манай салбарын холбогдох албан тушаалтнууд би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн. Яг амар шалтгааны улмаас амиа алдсан бэ гэдгийг бид тогтоох ёстой. Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон цохион, яргалал байхгүй. Энэ бол гүтгэлэг шүү. Зэвсэгт хүчин ард иргэдийг хооронд нь хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна уу гэж би үзэж байгаа. Оюутныг цэргийн албанаас чөлөөлнө гэсэн хууль байхгүй” гэсэн нэг их пээдгэр хариулт хэлээд өнгөрөв.
ХЭҮК-оос сүүлийн 10 жилд 50 гаруй цэрэг алба хааж байхдаа амиа алдсан гэдэг тоо гаргаад буй. Улмаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын үед 10, ЗХЖШ-ын дарга С.Ганбямбын үед 4 цэрэг амиа алдсан нь анхаарч үзэх тоо юм. Ийм олон тооны цэрэг эр энх цагт амиа алдаад байхад Г.Сайханбаяр сайд албан тушаал, сандал суудалтайгаа зууралдсаар байгаа нь харамсалтай.
Нөгөөтэйгүүр түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үй зайгүй найз гэдгийг мэдэх хүмүүс хэлнэ. Салбар хариуцсан сайдын хувьд, мөн Зэвсэгт хүчний бодлого тодорхойлогчийн хувьд Ерөнхийлөгчтэй үй зайгүй байхаас яах билээ. Гэтэл цэргийн командлагч хүн нам эвсэл дагаж, нам бус нэрийдлээр намын сүлжээнд элсээд явах нь хэр зохимжтой вэ.
Хамтдаа зүтгэе гэсэн малгайгаар ижилсэж, Нэгдсэн Монгол хөдөлгөөн гэх бичигтэй улаан алчуураар нэгдсэн энэ хөдөлгөөний нууц тэргүүн нь У.Хүрэлсүх. Энэхүү хөдөлгөөнд элсэхийн тулд аль ч намын гишүүн байж болно. Нэгдсэн Монголын төлөө хамтдаа зүтгэнэ нэрийдлээр хэдэн мянган залуусыг нийлүүлэн жилдээ хэд хэдэн удаа уулзалт, баяр наадмаа тэмдэглэн, тоглож наадан ууж идэцгээдэг уламжлалтай болоод удаж байна. Энэ хөдөлгөөний голлох хүмүүс нь Батлан хамгаалах яам, цэргийн штабын цэрэг, дарга нар байдаг. Мөн сагсчин Шаравжамц, жүжигчин Онон, Одончимэг гээд л урлаг спортын одууд энэхүү хөдөлгөөнд нэгдэн аливаа арга хэмжээг нь хөтлөн явуулдаг. Аравт, зуут, мянгатын зарчмаар эзэн Чингис хааны үеийн цэргийн тактикийг хөдөлгөөний зарчимдаа нэвтрүүлсэн. Нэг ёсондоо аравтын дарга, зуутын дарга, мянгатын дарга нартай. Ингээд л ууж, идэх наргих цэнгэхийг нь хүртэл Ерөнхийөгчийн зүгээс дааж, дайлдаг. Энэхүү хөдөлгөөн нь У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуулийн давхар бодлого юм. Хөдөлгөөн нэрийдлээр аль ч намын залуустай өвөр түрийдээ орон найзлан нөхөрлөж, эцэст нь сонгуульт ажилд нөлөөлөх нь мэдээж.
Харин Г.Сайханбаярын хувьд Батлан хамгаалахын сайд, Монгол улсын цэргийн бодлогыг базаж буйн тухайд ингэж нам, улс төрийн тоглоомд оролцон, энд тэнд нэр нүүрээ алдаж явах хэрэг байсан уу?
Г.Сайханбаярыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн найз гэдгийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар нь сэтгүүлчдэд батлан мэдэгдсэн. Тэрбээр “Цэрэг татлагын асуудал ЗХЖШ-ын ажил. Батлан хамгаалах яам, ЗХЖШ бол Засгийн газрын байгууллага. Цэрэг татлагын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Цэрэг татлагын журмыг хариуцлагатай, ил тод болгох, иргэдэд нээлттэй, оролцоотой болгох чиглэл өгсөн. Үүнийг ойрын хугацаанд ярилцаж, шийдэх байх. Иргэд санал, шүүмжлэлийг багагүй өгч байгаа. Ийм учраас энэ тогтолцоог өөрчилж, шийдэх байх. Г.Сайханбаяр сайд Ерөнхийлөгчийн найз байх ямар ч хамаагүй. Төрийн ажил төрийнхөөр л явна шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүст найз нөхөд хамаагүй” гэж хэлсэн.
Тэгэхээр найз нэрийдлээр 10 гаруй цэргийн амь энх цагт үрэгдчихээд байхад албан тушаалдаа үлдсээр байх уу, эсвэл хариуцлагаа үүрээд зайлах уу гэдгийг тэдний нөхөрлөл тун удахгүй шийдэх бололтой.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!