Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Хавдартай иргэдэд тарих зорилготой Файзер вакциныг Монголын “томчууд” ихэвчилэн хийлгэв үү?

Хавдартай иргэдийн вакциныг булааж хийлгэсэн амиа хичээгсэд хэн байв? ХСҮТ-ийнхэн Хавдартай иргэдийг гуравдугаар сарын 29-наас дөрөвдүгээр сарын 12-ны хооронд Файзер вакцинаар дархлаажуулж, эхний тунг тарьж дуугасан талаар мэдээллэсэн. Нийт 5800 иргэнийг вакцинжуулсан талаар албан ёсны пейж хуудсаараа зарласан юм.

No description available.

Тэгвэл хоёрдугаар тунг хэдхэн хоногийн өмнө ХСҮТ-ийнхэн хийж дуусгалаа. Олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрөөс хандивласан 25740 тун Файзер вакциныг хүлээж авах албан ёсны үйл ажиллагаа Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д сүр дуулиантай болж байсан. Тус вакцины хариу урвал харьцангуй бага тул эрхтэн шилжүүлэн суулгасан болон архаг хууч өвчтэй иргэдэд хийхээр төлөвлөсөн. Вакцин хүлээж авах үйл ажиллагааны үеэр зорилтот бүлгийн иргэдэд тус вакциныг хийж, Монгол Улс хавдартай иргэдийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад албан ёсоор хамруулж эхэллээ гэдгийг ч зарлаж байв.

Харамсалтай нь энэхүү тусгай вакциныг Монголын хөрөнгөтнүүд болон дарга нар гэр бүл, хамаатан саднаараа очиж тариулсан гэх мэдээлэл нэгдүгээр тунг тарьсны дараа бидэнд ирсэн юм. “УИХ-ын гишүүд, дөнгөж шоронгоос суллагдсан Н.Номтойбаяр хүртэл гэр бүлээрээ очиж тариулсан, орой болохоор ХСҮТ-ийн хашаа дандаа Ланд 200, Лексус 570, Жи 500-гаар дүүрдэг” гэсэн мэдээлэл бидэнд ирсний дагуу хоёрдугаар тунг тариад дуусах сүүлийн ганц хоногт очиж папараци хийхэд хэд хэдэн олны танил, бизнес, улстөрийнхөнтэй таарсныг нуух юун.

Маск, малгайгаар битүү нүүрээ багласан, өвчтэй битгий хэл сэмбэлзтэл гэр бүлээрээ гүйж ирээд тариулсан ганган чамин иргэд ихэвчилэн байсныг онцлох хэрэгтэй. Мэдээж тэдний өмссөн зүүсэн, хөнгөн шингэн байдал, биеийн хэлэмж нь өвдөж ядарсан шинжгүй байсан. Харин яг зорилтот бүлгийн хүмүүс хаа холоос ч илхэн харагдана. Нас дээр гарсан, эсвэл хажуудаа харгалзах хүнтэй, арай ядан алхах иргэд бол мэдээж вакцинд хамрагдах ёстой албан ёсны хүмүүс. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд зорилтот бүлгийн хүмүүс болон “арын хаалганы нөхөд”-ийн тоо яг тэгш дундуураа таарах хэмжээний тэнцүү харагдсанаас үзэхэд ХСҮТ-ийн удирдлагууд ямар цензурээр, яаж хүмүүсээ сонгоод дархлаажуулав гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй.

Файзер вакциныг ХСҮТ-д хүлээлгэн өгсөн боловч Улсын нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд арын хаалгаар хамааралтай садан төрөл, танил талдаа тарьсан гэдэг асуудлаар АТГ-т шалгагдсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл жинхэнэ хэргийн эзэд болох ХСҮТ-ийн удирдлагуудыг АТГ шалгаж, хэн гэдэг, ямар хүмүүс вакцин тариулсан талаарх мэдээллийг сонжвол нэлээд юм гарах бололтой. Магадгүй дандаа дарга нар гэр бүлээрээ тариулсан болохоор энэхүү хэрэг нам дарагдаж болох л юм. Гэвч төр түмэн нүдтэй шүү дээ. Цөвүүн цагт ядарсан иргэдийнхээ вакциныг булааж, өмнүүр нь дайрч тариулсан нөхдөд ард түмэн итгэх ёстой юу гэдэг хүнд цагийн бас нэгэн хэмжүүр болох буй за. Яг л би үхэхээр чи үх гэдэг шиг. Юутай ч бид энэхүү мэдээллийг цувралаар зурагжуулан хүргэхээр бэлтгэлээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!