Зарим хүмүүс хань ижлээ жигшиж зэвүүцээд, салж сарнихыг хүсдэг бол цөөн хэдхэн хүн хайрынхаа төлөө бүхнээ зориулан тэмцдэг аж. Тиймээс жинхэнэ хайр хүссэн хэн бүхэнд ирдэггүй байна. Өнөө цагийн залууст бодит амьдралаараа кино бүтээж яваа хос бол Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа нар юм. Тэд угаас нийгэмдээ үлгэр жишээ сайхан хос байсан, байсаар ч байх бололтой.
Урлагт элэгтэй хосууд маань боломжийн амьдралтай тулдаа өдий хүртэлх хугацаанд гадаад дотоодоор чамгүй явж эмчилгээ хийлгэсний үр дүн өдөр ирэх тусам гарч байгаа гэх. Ямартай ч хаа ч явсан хамт байдаг тэд саяхны өдөр шинэ киноны нээлтэд ирлээ. Киноны нээлтийг бол барагтаа алгасдаггүй Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа нар хэзээ нэг өдөр өөрсдийн амьдралаараа кино зохиол бичиж, уран бүтээл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Угаас тэд кино шиг амьдрал бүтээж яваа хос. Үнэн хайраас төрсөн үүрдийн хайртуудад аз жаргалыг ерөөе.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ