Онцлох мэдээ Папараци

Халамцуу халуухан найрагч

Найрагч хатагтай ч энэ өдөр өнгөлөг хийгээд жавхаалаг байна. Дуулсан чиг, уусан чиг. Ааваас нь өөрцгүй буурал найрагчийн баярт ирээд сэтгэл нь хөөрч баясахаас ч яахав. Яруу найрагч хүмүүс хамгийн эмзэг мэдрэмтгий, сэтгэл хөдлөл нь хэзээд ил байдаг хойно доо. Улаан өнгөгүйгээр төсөөлөх аргагүй Ц.Хулан хатагтай ч мэдрэмжтэй нь аргагүй зогссон газраа уруулаа тордсоор.

Улаан өнгөнд дуртай эрхмүүдийг тодорхойлбол гал цогтой, час хийсэн, чамгүй ааштай хүмүүс байж мэдэхээр. Иймдээ ч Ц.Хулангаас эдгээр чанар харагддаг биз ээ. Хэлье гэснээ шулуухан хэлчихдэг ялдамхан, үзэсгэлэнт найрагч маань хайр сэтгэлийн талаар нэгэнтээ ингэж өгүүлж байв. “Ямар ч гэсэн яруу найрагч эмэгтэй хүн хадамд
гарахдаа өөрөө үхтлээ унаж туссан хүнтэйгээ биш, өөрт нь унаж туссан
хүнтэй суувал зүгээр юм уу даа гэж би боддог. Найрагч хүн гэдэг алдааны
цуглуулга л байдаг шүү дээ. Магадгүй өнөөдөр би ямар хүнд дурлачихыг
хэн ч мэдэхгүй. Тийм л сонин улс. Найрагч эмэгтэй хүн гал, ус, шуургыг
давч гарч чадах сэтгэлийн хаттай мөртлөө ганцхан хатуу үгэнд л
гомдчихно. Голдоо ортол гомдвол “Баяртай” гэж хэлээд хаалга саваад л
гарах байх. Тэгээд хэзээ ч эргэж ирэхгүй байж мэднэ” хэмээж байв. Үнэний ортой. Ийнхүү Хүүхэлдэйн театрын захирал, гал халуун найрагч бүсгүйн халамцуу явахтай нь таарсан нь энэ.

Санал болгох

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Булган аймгийн булчинтай Засаг

uuganaa90

С.Амарсайханы ах С.Отгонбаяр Туул голын эргийн 14 мянган бургас хядан тансаг харшууд барьж байна

uuganaa90

Б.Цэцэгийн хайр

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!