Uncategorized Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Хан-Уул дүүргийн дарга нар “Дүүргийн хүндэт тэмдэг” гэгчийг хийлгэхэд 14 сая төгрөг зарцуулжээ

Олон нийтийн шахалтаар төр хэмнэлтийг өөрөөсөө эхлэхээр болсон. Төрийн маш сайн хэмнэж блох зардлын нэг нь тоогоо бас утгаа алдсан одон тэмдэг юм. Өдгөө аймаг, дүүрэг бүр баг хороо хүртэл өөрийн гэх одон тэмдэгтэй болж, түүнийгээ хийлгэхэд жил бүр олон арван сая төгрөгийг төсвөөс гаргаж байна.

Үүний нэг жишээ Ж.Алдаржавхлан даргатай Хан-Уул дүүрэгт харагдах аж. Дүүргийн ЗДТГ нь “Дүүргийн хүндэт тэмдэг” хийлгэхэд төсвийн 14 сая төгрөгийг зарцуулсан юм. Уг нь төр засгаас одон тэмдгээр бөөнөөр нь шагнах явдал улам бүр ихэссэн. Үүн дээр аймаг, дүүргийн удирдлагууд нэмэгдэн ахин өөрсдийн одонгоо шахаж байгаа нь бүр эмгэнэлтэй түвшинд очжээ. Цахим орчинд хавтгайрсан одон тэмдгийг “Гавьяатуудаар дүүрсэн гавихгүй улс, одонтуудаар дүүрсэн олиггүй улс” хэмээн шоолж байна. Гэсэн ч жил бүр төсвийн ихээхэн хөрөнгөөр гялгар төмөр хийлгүүлсээр явна. Хийсэн тэмдгээ дүүргийн дарга нар өөрөөсөө өгч буй мэтээр хүмүүсийн энгэрт зүүсээр л байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!