Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх төвтэй боллоо

Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ-ын хүүхэд хөгжүүлэх “Гэрэлт” төвийн нээлт боллоо. Тус төвийг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж хамтран сайн дураар байгуулсан бөгөөд хүүхдүүдэд гадаад хэл, компьютерын хичээл заах юм байна. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд дуу авианы программ ашиглан харилцах, хүссэн хичээлээ бие даан судлах, мэдээ мэдээлэл авах боломжтой болох аж.

Төвийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд Харааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээллийн технологийг ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ТББ нь  харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад гадаад хэл сургах, бие бялдрыг хөгжүүлэх урлаг хөгжмөөр хичээллэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид мэдээлэл технологи, хүүхэд хөгжүүлэх бусад сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Гишүүнчлэлээр нь 100 гаруй харааны бэрхшээлтэй хүүхдүүд байдаг бөгөөд тус төвөөр үйлчлүүлж англи хэл, компьютер, хөгжим, спорт, урлагаар хичээллэдэг аж.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!