Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

Харумафүжи Д.Бямбадорж, Д.Лхагвадорж начин нар “Амьд сахиусан тэнгэр”-тэйгээ


Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлснаас хойш өдгөө зургаан жил болжээ. Арлын Япон оронд эх орныхоо нэрийг мандуулж, элэг нэгт ахан дүүсээ баярлуулж явсан түүнийг сумогоос холдсоноос хойш энэ спортыг үздэг Монголын ард түмэн эрс багассан. 17 жил сүмогийн ертөнцөд амьдрахдаа Харумафүжи Монгол түмнийхээ итгэлийг нь алдалгүй “СҮМОГИЙН ИХ АВАРГА” болж алдраа мандуулсан юм.
Харин тэрбээр шинэхэн хамбыг ширээнд нь залах ёслолд ах Д.Лхагвадорж начны хамт “Амьд сахиусан тэнгэр”-тэйгээ Гандантэгчинлэн хийдэд заларч явахтай нь таарлаа. Учир нь тэрбээр нэгэн цагт ярилцлага өгөхдөө ээжийгээ “Амьд сахиусан тэнгэр” хэмээн онцолж, бүх ололт, амжилтаа ээжтэйгээ холбон билэгшээдэг нь эхийгээ хайрлах ухаанд төгс суралцсаных биз ээ.
Харумафүжи Д.Бямбадоржийг ясны бөх гэж хэлж болно. Түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Яах аргагүй удам дамжсан бөх гэж түүнийг хэлнэ. Харин бага ах Д.Лхагвадорж начны хувьд зүс царай, бие бялдар төгс, үндэсний бөхийн хамгийн сайхан залуусыг тэргүүлдэг юм. Том ах нь ч ихэд царайлаг эр бий. Эгэлгүй сайхан гурван хүүгийн ээж нь өндөр чилгэр, эрүүл саруул биетэй, зүс царайгаараа гайхагдан явсан, үеийнхэн дундаа гялгар, нүдэнд дулаахан нүд дүүрэн сайхан эмэгтэй байдаг шүү.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!