Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Харуул хамгаалалтын байгууллагууд хөл хорионы үед дэмжлэг үзүүлэн ажиллана

Өнөөдөр дуусах байсан хатуу хөл хориог Засгийн газраас ахин 2021.05.08-ны өдөр хүртэл сунгасан. Учир нь хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэд явганаар дугуйгаар салхилах зэргээр хөдөлгөөнд оролцож, хүүхдүүд тоглоомын талбайд олноороо цуглаж байсан. Тиймээс энэ удаагийн хөл хорионд илүү хяналт тавьж ажиллана гэдгийг албаныхан хэлсэн.

Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байгаа бол мөн энэ хүрээнд Дотоод хэргийн их сургууль, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчидтай хамтран ажиллахын сацуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхой тооны харуул хамгаалалтын байгууллагууд хөл хорионы дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.

Тухайн харуул хамгаалалтын алба хаагчид хариуцаж буй газрынхаа 50-100 метрт хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллана. Иймд иргэд хөл хорионы хугацаанд харуул хамгаалалтын ажилчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагаас хүсч байна!

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!