Мэдээ Онцлох мэдээ

Харьцуулалт: Аль банкны хүүхдийн хадгаламж хамгийн өндөр хүүтэй вэ?

Сүүлийн  жилүүдэд монголчууд хүүхэддээ хадгаламж, хуримтлал үүсгэхийг хичээдэг болсон. Үүнтэй холбогдуулж эцэг эхчүүдийн дунд аль банкинд хүүхэддээ хадгаламж нээлгэвэл хүү өндөр байх вэ? гэсэн асуулт хариултгүй байгаа юм. Тэгвэл бид арилжааны банкуудын хугацаатай болон хугацаагүй хүүхдийн хадгаламжийн хүүг харьцуулсан тоон үзүүлэлтийг хүргэж байна.

Хүүхдийн хугацаагүй хадгаламж хамгийн өндөр хүүтэй банк Голомт, Ариг, Улаанбаатар, Төрийн банк 7.2 % хүүтэй бол Капитрон болон Хас банк-7.0 хувийн хүүтэй, Худалдаа хөгжил 6.0 %, Хаан банк 5.4 %-ийн хүүтэй байгаа аж.

Харин хүүхдийн хугацаатай хадгаламж хамгийн өндөр хүүтэй нь Хас банк юм. Хас банк 13.5 % хүүтэй бол Улаанбаатар банк 13.4 %, Төрийн банк 13.3 %, Голомт, Ариг, Худалдаа хөгжлийн банкууд 13.2 %-ийн хүүтэй, Хаан банк 12.9 хувийн хүүтэйгээр харилцагчдыг татаж байна.

Энэхүү тоон үзүүлэлтээс харахад иргэдийн ихээр сонгон үйлчлүүлдэг “Хаан” банкны хүүхдийн хадгаламж хамгийн бага хүүтэй нь харагдаж байна.

Сонирхуулахад, 2006 онд ОХУ-аас хийсэн хадгаламжийн хүү хамгийн өндөртэй топ таван улсыг тодруулахад 1-рт Украин улс, аман хүзүүнд манайх тодорчээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!