Онцлох мэдээ Шар мэдээ

“Хас”-ын хайртууд

“Хас” банкаар овоглодог Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга дөрвөн хүү төрүүлсэн алдарт ээж хэдий ч биеэ сайхан авч явдаг эмэгтэй. Тэрбээр нөхрийнхөө чимэг болж энд тэндхийн арга хэмжээнд хөтлөлцөн ирэх нь цөөнгүй. Ноён Ч.Ганхуяг ч “Эмэгтэй хүнийг хүссэнээр нь гоё. Тэгээд тэр эмэгтэйгээрээ өөрийнхөө амьдралыг гоё” гэдгийг бодитоор хэрэгжүүлж, сайхан гэргийгээрээ өөрийгөө чимж яваа.

Хосын танилцсан түүхийн тухайд Ч.Ганхуяг банкныхаа теллер бүсгүйг аваад суучихсан гэлцдэг. Харин цагтаа Г.Уянга “Улаанбаатарын мисс” тэмцээнд оролцож, “Баясгалант сайхан мисс” өргөмжлөл хүртэж явсан нэгэн. Г.Уянга нэгэнтээ нөхрийнхөө талаар “Эхнэрээрээ гоёх дуртай гэж бодогддоггүй. Зарим нэг арга хэмжээнд би хамт явмааргүй байсан ч бидний хамтдаа байх хугацаа их богино гэдгийг бодохоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ордог. Манай нөхөр гадагшаа томилолтоор яваад сардаа дөрөвхөн хоногийг гэртээ өнгөрүүлсэн үе ч бий. Тиймээс хамт байх хугацаагаа аль болох аз жаргалтай, халуун дулаанаар өнгөрүүлэх боломж бололцоог алдмааргүй байдаг. Тиймээс хамтдаа гарах дуртай” хэмээн ярьсан нь бий. Энэ удаа ч бас хос хамтдаа байх цаг хугацаагаа жаргалтай өнгөрүүлж яваа нь Г.Уянгын инээмсэглэлээс харагдаж байгаа биз ээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!